ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#46/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь бондтой харьцуулахад эрсдэлийн түвшин багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм."
- С. Халиун
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Ахлах шинжээч

Онцлох шинжилгээ

1. Үйлчилгээ үзүүлэгч нь ТЗК-тай “Төлбөр цуглуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсны хүрээнд Хөрөнгийн эргэн төлөлтийг Зээлдэгчдээс цуглуулан, хуримтлуулна; 

2. Үйлчилгээ үзүүлэгч тогтоосон хугацаанд Багцын эргэн төлөлт буюу Хөрөнгийн эргэн төлөлтийг хуримтлуулан ТЗК-д шилжүүлнэ;

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 34,266.9 нэгжид хүрч, 2.3%-ийн бууралттай хаагдлаа. 10-р сарын Монгол улсын инфляцын түвшин 13.8%-иас өсөж 14.5%-д хүрлээ. Инфляцын түвшин өсөхөд хүнсний бараа, орон сууц түлш, гэр ахуйн тавилга болон эм эмнэлгийн үйлчилгээний үнэ өссөн нь гол нөлөөг үзүүлжээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх гол индексүүд бага хэмжээнд бууралттай хаагдлаа. Хувьцаануудыг салбараар нь ангилбал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбар өндөр өсөлттэй байсан бол эрчим хүчний салбарын хувьцаанууд өндөр бууралттай байлаа. Эрчим хүчний салбарын хувьцаанууд бууралттай байхад Европын Холбооны байгалийн хийн нөөц сүүлийн үеийн дээд хэмжээндээ хүрсэн нь гол нөлөөг үзүүлжээ.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Их Британийн шинэ Сангийн сайд Жереми Хант татвар нэмэх, засгийн газрын зардлыг бууруулах болон төсвийн шинэ дүрэм, журмуудыг 7 хоногт танилцууллаа. Тодруулбал, 2027 оноос 2028 оны хооронд татварын орлогыг 27 тэрбум фунт стерлингээр нэмэгдүүлэх, зардлыг 30 тэрбум фунт стерлингээр бууруулна гэх мэдэгдэл хийлээ. Харин төсвийн шинэ журам нь олон улсын зах зээлд Их Британтид итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байлаа. "NIKKIE 225" индекс 1.3%, "TOPIX" индекс 0.5%-иар тус тус 7 хоногт буурч хаагдлаа. Япон улсын инфляцын түвшин 40 жилийн дээд түвшиндээ хүрээд байгаа боловч Японы төв банк мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэн баримтлах төлөвтэй байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх индексүүд 7 хоногт эерэг өгөөжтэй байлаа. "CSI 300" индекс 0.3%, "Shanghai Composite" индекс 0.3% тус тус өсөлттэй хаагдлаа. БНХАУ-ын үндэсний эрүүл мэндийн хороо халдварын эрсдэл багатай дүүргүүдэд олон нийтийн шинжилгээ хийхийг зогсоох болсноо мэдэгдлээ. Тус улсаас 0-Ковид бодлогоо сулруулж буй мэт шийдвэрүүдийг гаргаж байгаа боловч 7 хоногийн дунджаар халдвар авагчдын тоо 17,000 даваад байгаа нь 4-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,375 ширхэг бондыг нийт 140.45 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) 2 жилийн болон 10 жилийн хугацаатай өгөөжийн муруй 7 хоногт илүү гүн эргэж 1980 оноос хойших хамгийн дээд хэмжээндээ очлоо. Өгөөжийн муруй гүн эргэсэн нь Холбооны Нөөцийн Сангийн бодлого боловсруулагч Жеймс Буллардын төв банкны инфляцыг зорилтот 2.00%-д хүргэхийн тулд бодлогын хүү доод тал нь 5.00%-д дээд тал нь 7.00%-д хүргэх шаардлагатай байж магадгүй юм гэх мэдэгдэлтэй холбоотой байлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

2023 ОНД ТӨСВИЙН АЛДАГДАЛ ₮1.4 ИХ НАЯД БУЮУ ДНБ-ий 2.6 ХУВЬТАЙ ТЭНЦЭХЭЭР БАТЛАВ

 2022.11.18 

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого оны эхний 10 сард 13 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин зарлагын хэмжээ 14 их наяд төгрөг болж, 14.6 хувиар өссөн байна. Ингэснээр төсвийн алдагдал нэг их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 34.2 хувиар буурчээ. Төсвийн алдагдал цар тахлын үеийн жилүүдээс буурсан ч 2019 онд 545.4 тэрбум төгрөгийн ашигтай байсантай харьцуулахад эрс өсөөд байна.

Дэлгэрэнгүй

2023 ОНД ХҮҮХДИЙН МӨНГӨ ХӨТӨЛБӨРТ 2021 ОНЫХООС ИХ ТӨСӨВ ЗАРЦУУЛНА

 2022.11.15 

2021 онд Хүүхдийн мөнгө хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газар 1.2 их наяд төгрөг зарцуулсан байна. Харин 2023 онд нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөг олгоход 1.39 их наяд төгрөг зарцуулахаар байгаа ажээ. Өөрөөр хэлбэл мөнгөн дүнгийн хувьд 2021 оноос өссөн үзүүлэлт болж байна.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ

“ЭФ СИ ЭКС” ХХК-ИЙН ХАРИЛЦАГЧДЫГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

 2022.11.18 

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох хууль журмын шаардлага хангаагүй “Эф Си Экс” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 600 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

Дэлгэрэнгүй

"БОГД БАНК" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

 2022.11.16 

Монголын хөрөнгийн биржид 2021 онд шинээр үнэт цаасаа бүртгүүлж, олон нийтээс 31.75 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн "Богд Банк" ХК нь татан төвлөрүүлсэн хөрөнгийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх зарцуулалтын тайланг ирүүллээ. Тус тайланд дурдсанаар нийт 27.931 тэрбум төгрөгийг доорх байдлаар зарцуулсан байна. Үлдэгдэл 3.819 тэрбум нь актив талд энгийн зээл олголтонд болон Төв банкны үнэт цаас, монголбанк дахь харилцах дансанд байршсан байна.

Дэлгэрэнгүй